Өсвөрийн хүндийн өргөлтийн тамирчид аваргаа тодруулна
Монголын хүндийн өргөлтийн холбооноос өсвөр үеийн УАШТ-ийг маргааш зохион байгуулж, ирэх ням гарагт өндөрлөнө.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Монголын хүндийн өргөлтийн холбооноос өсвөр үеийн УАШТ-ийг маргааш зохион байгуулж, ирэх ням гарагт өндөрлөнө. "Спортын төв ордон"-д болох энэхүү тэмцээнд 1999 оноос хойш төрсөн тамирчид оролцоно.
Тэмцээнд хөвгүүд 36, 40, 44, 50, 56, 62, 69, 77, +77, охид 36, 40, 44, 48, 53, 58, 63, +63 кг-д өрсөлдөнө. Техникийн зөвлөгөө өнөөдөр 15:00 цагт тэмцээн болох байранд болно.
Хуваалцах


















