Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн хүндийн өргөлтийн УАШТ болно

Тэмцээн хөвгүүд 36, 40, 44, 50, 56, 62, 69, 77, +77, охид 36, 40, 44, 48, 53, 58, 63, +63 кг-д өрсөлдөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн хүндийн өргөлтийн УАШТ болно
Өсвөрийн хүндийн өргөлтийн УАШТ болно. Зураг: МҮОНРТ

Монголын хүндийн өргөлтийн холбооноос өсвөр үеийн УАШТ-ийг маргаашнаас эхлэн гурван өдөр "Спортын төв ордон"-д зохион байгуулах гэж байна. Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн зааланд болох энэхүү тэмцээнд 1999 оноос хойш төрсөн тамирчид оролцох юм.

Тэмцээн хөвгүүд 36, 40, 44, 50, 56, 62, 69, 77, +77, охид 36, 40, 44, 48, 53, 58, 63, +63 кг-д өрсөлдөнө. Харин техникийн зөвлөгөөн маргааш 15:00 цагаас тэмцээн болох байранд болно.

Хуваалцах