Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн охидын шигшээ дараалсан хожил байгуулж, хөвгүүд хожигджээ

АНУ-ын Клевленд хотноо "Кавалерс" багийн ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ОУ-ын Хүүхдийн "Континентал Кап-2015" тэмцээнд Монголын өсвөрийн баг тамирчид оролцож байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн охидын шигшээ дараалсан хожил байгуулж, хөвгүүд хожигджээ
Өсвөрийн охидын шигшээ дараалсан хожил байгуулж, хөвгүүд хожигджээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Клевленд хотноо "Кавалерс" багийн ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ОУ-ын Хүүхдийн "Континентал Кап-2015" тэмцээнд Монголын өсвөрийн баг тамирчид оролцож байна. Өсвөр үеийн дунд насны ангилалд манай охидын шигшээ баг Кени улсын хоёр багийг дараалан хожлоо. Харин хөвгүүдийн дунд насны ангилалд манай баг өнгөрсөн жилийн аварга Ithica united багт, бага насны ангилалд мөн адил өнгөрсөн жилийн аварга VAC багт хожигджээ. Тэд ийнхүү эхний өдрөө өнгөрсөн жилийн аварга багуудад хожигдоод байна.

Манай өсвөрийн баг тамирчид энэхүү тэмцээнд 3 дахь жилдээ оролцож байгаа юм. Тухайлбал, 2014 оны тэмцээнд эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэй багууд 5, 9, 11-р байрт шалгарсан амжилттай оролцож байжээ.

Тус тэмцээнд дэлхийн 31 улсын 5100 гаруй тамирчин спортын гурван төрлөөр өрсөлдөж байна.

Хуваалцах