Өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ
Өсвөрийн тэмцээн долоон хоногийн турш үргэлжлэх бөгөөд түрүүлсэн багуудад томоохон шагналууд олгох гэнэ.
Мэдээллийн алба

Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа 18 хүртэлх насны өсвөрийн тамирчдын сагсан бөмбөгийн 2014 оны аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэллээ. Тэмцээнд хөдөө орон нутгийн 10 аймгийн долоон баг ирсэн ба нийт 24 эрэгтэй, 12 эмэгтэй баг өрсөлдөж байгаа ажээ. Өсвөрийн тэмцээн долоон хоногийн турш үргэлжлэх бөгөөд түрүүлсэн тамирчдыг өсвөрийн шигшээ багт сонгон шалгаруулж авахаас гадна ирэх долдугаар сард АНУ-ын Клевленд хотод болох олон улсын тэмцээнд оролцуулах ажээ.


















