Өсвөрийн сагсчид Берлинд тоглоно
Энэ удаагийн өсвөр үеийн улсын аваргад эрэгтэй 18, эмэгтэй есөн багийн тамирчин өрсөлдөж байгаагийн дотор орон нутгаас Баянхонгор, Хэнтий, Дундговь, Багануур дүүргийн баг тамирчин оролцож байна.
Мэдээллийн алба

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбооноос хамтран зохион явуулж эрэгтэй U14, эмэгтэй U13 насны өсвөрийн УАШТ өнөөдөр “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуульд эхэллээ.
Энэ удаагийн өсвөр үеийн улсын аваргад эрэгтэй 18, эмэгтэй есөн багийн тамирчин өрсөлдөж байгаагийн дотор орон нутгаас Баянхонгор, Хэнтий, Дундговь, Багануур дүүргийн баг тамирчин оролцож байна.
Тус тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй багаас шигшээ багийг бүрдүүлж, ХБНГУ-ын Берлин хотноо болох олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг өгөх аж.
Тус тэмцээн ирэх дөрөвдүгээр сард болно.


















