Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн сагсчид ХБНГУ-ыг зорилоо

Тус тэмцээнд манай эрэгтэй 14 хүртэлх насны хоёр баг, эмэгтэй 13 хүртэлх насны нэг баг тамирчид оролцоно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн сагсчид ХБНГУ-ыг зорилоо
Өсвөрийн сагсчид ХБНГУ-ыг зорилоо. Зураг: МҮОНРТ

ХБНГУ Берлин хотод болох "International Eastercup Berlin-Moabit-2017" сагсан бөмбөгийн тэмцээнд өсвөрийн шигшээ багийн тамирчид оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо.

Уламжлан болон зохион байгуулагддаг тус тэмцээнд Герман, Серби, Литва, Латва, Словени, Унгар, Дани, Чех, Болгар, Финланд, Швед, Англи зэрэг орны баг тамирчид өрсөлдөх юм.

Харин Ази тивээс Монгол, Энэтхэгийн баг л бүртгэгдсэн байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр эхэлж энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.

Тус тэмцээнд манай эрэгтэй 14 хүртэлх насны хоёр баг, эмэгтэй 13 хүртэлх насны нэг баг тамирчид оролцоно.

Багийн бүрэлдэхүүнд багтсан сагсчид УАШТ-ээс шалгарч, өсвөр үеийн улсын шигшээ багт багтан Монгол Улсынхаа нэрийн өмнөөс хилийн дээс алхах эрхтэй болсон юм.

Өсвөрийн УАШТ-д баг, тамирчдаа амжилттай удирдан эхний гурван байрт шалгарсан багш нар шигшээ багийг удирдан энэ тэмцээнд оролцоно.

Эрэгтэй шигшээ багын дасгалжуулагчаар Д.Лхагваа, Ж.Мөнхтөгс, Г.Ундрах, Д.Саранцэцэг нар эмэгтэй багаа удирдана.

Хуваалцах