Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн сагсчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Энэ сарын 13-17-нд болсон тус тэмцээний эрэгтэйчүүдийн U-14 насны ангилалд өрсөлдсөн Г.Ундрах дасгалжуулагчтай баг хүрэл медаль хүртсэн байна. Тэд мөн тэмцээний зохион байгуулагчдын хүсэлтээр U-15 ангилалд дэвшин тоглож, дахин мөнгөн медаль хүртжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн сагсчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ
Өсвөрийн сагсчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Германы нийслэл Берлин хотноо болсон Fiba Easter Cup Moabit тэмцээнээс Монголын өсвөрийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Энэ сарын 13-17-нд болсон тус тэмцээний эрэгтэйчүүдийн U-14 насны ангилалд өрсөлдсөн Г.Ундрах дасгалжуулагчтай баг хүрэл медаль хүртсэн байна. Тэд мөн тэмцээний зохион байгуулагчдын хүсэлтээр U-15 ангилалд дэвшин тоглож, дахин мөнгөн медаль хүртжээ. Аваргын төлөө Литва улсын багтай ширүүн өрсөлдсөн аж.

Мөн тэмцээний U-14 ангилалд тоглосон Д.Лхагваа, Ж.Мөнхтөгс дасгалжуулагчтай нэгдүгээр баг мөнгөн медалийн эзэн болжээ. Энэ ангилалд талбайн эзэн Германы баг түрүүлж, аваргын цом гардсан байна.

Хуваалцах