Өсвөрийн сагсчид маргааш Берлинийг зорино
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо өсвөрийн сагсан бөмбөгчдийг бага наснаас нь олон улсын тэмцээнд өрсөлдүүлэн, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхийг зорин ажиллаж байна.
Мэдээллийн алба

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо өсвөрийн сагсан бөмбөгчдийг бага наснаас нь олон улсын тэмцээнд өрсөлдүүлэн, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхийг зорин ажиллаж байна.
Энэ удаа тэд ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “International Eastercup Berlin-Moabit 2017” тэмцээнд Монголын эрэгтэй U14 нас, эмэгтэй U13 насны баг тамирчдыг оролцуулахаар болжээ. Тэмцээн энэ сарын 13-17-нд болно.
Тамирчдыг УАШТ-ээс сонгон шалгаруулсан байна.
Эрэгтэй шигшээ багуудын дасгалжуулагчаар Д.Лхагваа, Г.Ундрах нар томилогдсон бол Д.Саранцэцэг эмэгтэй багийг удирдана. Тамирчид маргааш Берлинийг зорино.


















