Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад Улаанбаатар хотноо болно
Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээн болон өөр томоохон тэмцээнийг зохион байгуулахаар Монголын Шатрын холбоо, Олон улсын шатрын холбоотой зөвшилцсөн юм.
Мэдээллийн алба

Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээн болон өөр томоохон тэмцээнийг зохион байгуулахаар Монголын Шатрын холбоо, Олон улсын шатрын холбоотой зөвшилцсөн юм. Энэ дагуу “Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад-2015” тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Манай өсвөрийн шатарчид дэлхийн чансааны дээгүүрт эрэмбэлэгддэг юм.
Тэмцээн энэ оны наймдугаар сарын 19-29-нд Улаанбаатар хотноо болох бөгөөд одоогоор 50 гаруй орон оролцох мэдүүлгээ өгчээ. Сүүлийн жилүүдэд өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, сурагчдын дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн Монгол Улсын амжилт, манай тамирчдын ур чадвар сайжирсаар байгаа нь энэхүү олимпиадыг зохион байгуулах эрх авахад чухал нөлөө үзүүлсэн гэнэ.
Зөвхөн сүүлийн хоёр жилд дээрх тэмцээнүүдээс 5 алт, 9 мөнгө, 7 хүрэл медалийг манай өсвөрийн тамирчид авчээ.


















