Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн шатарчдын тэмцээн үргэлжилж байна

Харин 1 сарын 21-23-ны өдрүүдэд 13-15, 16-17 насны охид, хөвгүүдийн ангиллын тэмцээн 23 дугаар дугаар сургууль дээр болох ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн шатарчдын тэмцээн үргэлжилж байна
Өсвөрийн шатарчдын тэмцээн үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын даргын ивээл дор Нийслэлийн Шатрын холбоо, "Цэцэн нүүдэл" шатрын клуб хамтран зохион байгуулж байгаа 2014 оны өвсөрийн шатарчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээн энэ сарын 18-23-ны өдрүүдэд болно. Тэмцээнд нийт 20 гаруй байгууллагын 364 шатарчин өрсөлдөж байгаа ба 18-20-ны өдрүүдэд 45 дугаар дунд сургуулийн байранд 8 нас хүртэлх болон 11-12 насны охид хөвгүүдийн ангиллын тэмцээн болж өнгөрсөн бол бол 23 дугаар дунд сургуулийн байранд 9-10 нас, 17-18 насны охид хөвгүүдийн ангилалын тэмцээн болж өнгөрчээ. Харин 1 сарын 21-23-ны өдрүүдэд 13-15, 16-17 насны охид, хөвгүүдийн ангиллын тэмцээн 23 дугаар дугаар сургууль дээр болох аж.

Хуваалцах