Өсвөрийн шатарчдын УАШТ болно
“Цагаан бэрс” өсвөрийн шатарчдын бодлого бодолтын УАШТ энэ сарын 24-нд МҮЭСТО-д болно. Бүртгэл тэмцээн эхлэхээс нэг цагийн өмнө болох бөгөөд энэ үеэр бодлого бодолтын олон улсын интернет тэмцээн мөн болно.
Мэдээллийн алба

Тэмцээнд 15 хүртэлх насны охид, хөвгүүд оролцох боломжтой. Оролцогчдод хоёр ба гурван нүүдлийн бодлого болон этюд тус бүр нэг, олон улсын тэмцээний жишигт ойртуулсан хоёр нүүдлийн урвуу ба хамжаа мадын бодлого тус бүр нэг, нийт зургаан байрлалыг 100 минутад бодох даалгавар зэрэг өгөгдөх аж.
Тэмцээний үеэр цол, зэрэг олгохгүй. Харин 50-иас дээш хувийн амжилт үзүүлсэн шатарчдад бодлого бодогчийн чансаа олгох гэнэ.