Өсвөрийн шатарчдын УАШТ-ий нээлт өнөөдөр болно
Өчигдөр "Хүннү молл"-д эхэлсэн тус тэмцээний аваргууд ирэх сарын 3-нд тодрох юм.
Мэдээллийн алба

Монголын шатрын холбоо, Эрүүл мэнд, спортын яам, “Хүннү молл“ худалдааны төв хамтран зохион байгуулж буй өсвөрийн шатарчдын УАШТ-ий нээлт өнөөдөр болно. Өчигдөр "Хүннү молл"-д эхэлсэн тус тэмцээний аваргууд ирэх сарын 3-нд тодрох юм.
Тэмцээнээс ангилал тус бүрт алтан медаль хүртсэн 12 шатарчин ирэх дөрөвдүгээр сарын 5-15-нд Улаанбаатарт болох Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд үндсэн тамирчнаар оролцох эрх авна. Мөн мөнгө, хүрэл хүртсэн 24 шатарчин Ази тивийн болон өсвөрийн шатарчин шалгаруулах тэмцээнд нэмэлт тамирчнаар оролцох эрхтэй болно.


















