Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн шатарчид маргааш аваргаа тодруулна

Тэмцээнээс ангилал тус бүрт алтан медаль хүртсэн нийт 12 шатарчин ирэх дөрөвдүгээр сарын 5-15-нд Улаанбаатарт болох Ази тивийн өсвөрийн аварга шатарчин шалгаруулах тэмцээнд үндсэн тамирчнаар оролцох эрхтэй болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн шатарчид маргааш аваргаа тодруулна
Өсвөрийн шатарчид маргааш аваргаа тодруулна. Зураг: МҮОНРТ

Монголын шатрын холбоо, Эрүүл мэндийн яам, “Хүннү молл“ худалдааны төв хамтран өсвөрийн шатарчдын УАШТ-ийг зохион байгуулж байна. Өнгөрсөн даваа гарагт эхэлсэн тус тэмцээн маргааш аваргаа тодруулна.

Тэмцээнээс ангилал тус бүрт алтан медаль хүртсэн нийт 12 шатарчин ирэх дөрөвдүгээр сарын 5-15-нд Улаанбаатарт болох Ази тивийн өсвөрийн аварга шатарчин шалгаруулах тэмцээнд үндсэн тамирчнаар оролцох эрхтэй болно. Мөн мөнгө, хүрэл медальтан болсон 24 шатарчин Ази тивийн аварга өсвөрийн шатарчин шалгаруулах тэмцээнд нэмэлт тамирчнаар оролцох юм.

Хуваалцах