Өсвөрийн шатарчид өрсөлдөж эхэллээ
Монгол Улсад анх удаа зохиогдож буй өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр МҮЭСТО-ны их танхимд эхэллээ.
Мэдээллийн алба

Монгол Улсад анх удаа зохиогдож буй өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр МҮЭСТО-ны их танхимд эхэллээ.
Энэхүү тэмцээнд Энэтхэг, Узбекистан, Австрали, Шинэ Зеланд, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират улс, Вьетнам, Емен, Индонез, Иран, Казакстан, Киргизстан, Малайз, Өмнөд Солонгос, Сингапур, Туркменстан, Шри-Ланка гэсэн 17 орны тоглогч, дасгалжуулагч, тамирчдын эцэг, эх ирээд байна.


















