Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн шигшээ баг Америкийг зорилоо

Манай улсын сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг өнөө өглөө АНУ-г зорин нислээ. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны шилдэг багуудын тамирчдаар эгнээгээ бүрдүүлсэн 14 хүртэлх насны өсвөрийн шигшээ баг тамирчид дэлхийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг АНУ-д товлогдосон “Clevelend Cavaliers Contin

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн шигшээ баг Америкийг зорилоо
Өсвөрийн шигшээ баг Америкийг зорилоо. Зураг: МҮОНРТ

Манай улсын сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг өнөө өглөө АНУ-г зорин нислээ.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны шилдэг багуудын тамирчдаар эгнээгээ бүрдүүлсэн 14 хүртэлх насны өсвөрийн шигшээ баг тамирчид дэлхийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг АНУ-д товлогдосон “Clevelend Cavaliers Continental Cup-2013” олон улсын тэмцээнд анх удаагаа оролцохоор Охайо мужийн Клевеленд хотыг зорьж байгаа аж.

Энэ сарын 3-8-ны өдрүүдэд үргэлжлэх тус тэмцээнд манай баг тамирчид эхний тоглолтоо маргааш Грекийн багтай хийх юм байна.

Сагсан бөмбөгийн өлгий нутаг гэгддэг АНУ-д болох уг тэмцээнд дэлхийн 20 орчим улсын 300 гаруй өсвөрийн сагсан бөмбөгчид хурд, хүч, авьяас чадвараа сорих бөгөөд мөн энэ үеэр Америкийн алдарт “Clevelend Cavaliers” багийн “Quicken Loans Arena”-д тоглолтууд нь явагдах юм.

Хуваалцах