Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн таэквондочид аваргаа тодрууллаа

Монголын таэквондогийн холбооноос таэквондогийн өсвөрийн УАШТ-ийг Спортын төв ордонд зохион байгууллаа. Тус тэмцээнд нийслэл болон орон нутгийн клубын 500 гаруй тамирчин эрэгтэй 22, эмэгтэй долоон жинд өрсөлдлөө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн таэквондочид аваргаа тодрууллаа
Өсвөрийн таэквондочид аваргаа тодрууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын таэквондогийн холбооноос таэквондогийн өсвөрийн УАШТ-ийг Спортын төв ордонд зохион байгууллаа. Тус тэмцээнд нийслэл болон орон нутгийн клубын 500 гаруй тамирчин эрэгтэй 22, эмэгтэй долоон жинд өрсөлдлөө.

Хөвгүүдийн 7-8 насны ангилалд Т.Тэмүүлэн, Э.Билгүүн, Э.Энхмөрөн, А.Даваажаргал, 9-10 насны ангилалд Т.Болдбаатар, Ч.Хантэнгис, Б.Хатанбаатар, Т.Энхжин, 13-14 насны ангилалд З.Мөнх-Оргил, Т.Өсөхбаяр, Д.Чинзориг нар тэргүүн байр эзэлсэн юм.

Харин охидын төрөлд М.Дөлгөөн, Н.Тэргэлсаран, Б.Золжаргал, Г.Отгончимэг, А.Мөнгөнзул, М.Энхцацрал, А.Оюунгэрэл нар тэргүүлж, улсын аварга боллоо.

Багийн дүнгээр Н.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай “Элит” спорт клуб тэргүүлсэн бол П.Ээбум дасгалжуулагчтай Өвөрхангай аймаг, Түмэндэмбэрэл дасгалжуулагчтай “Эхлэл” клуб хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн юм.

Хуваалцах