Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн тамирчид цэц мэргэн байна

Тус тэмцээнд Орхон, Булган, Хэнтий, Говь-Алтай, Сүбаатар аймгийн өсвөрийн тамирчдаас гадна есөн дүүргийн 100 гаруй өсвөрийн тамирчид өөр хоорондоо цэц мэргэнээ сорьж байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн тамирчид цэц мэргэн байна
Өсвөрийн тамирчид цэц мэргэн байна. Зураг: МҮОНРТ

Бээжингийн олимпоос хойш спортоор тууштай хичээллэх сонирхолтой хүүхдийн тоо эрс өссөн. Тэр тусмаа буудлагын спортоор хичээллэх өсвөрийн тамирчин хүүхдүүд олон болсон нь өнгөрсөн хоёр өдрийн турш үргэлжлэн явагдаж буй “Улсын Аварга Шалгаруулах Буудлагын Тэмцээн”-ээс харагдаж байлаа.

Тус тэмцээнд Орхон, Булган, Хэнтий, Говь-Алтай, Сүбаатар аймгийн өсвөрийн тамирчдаас гадна есөн дүүргийн 100 гаруй өсвөрийн тамирчид өөр хоорондоо цэц мэргэнээ сорьж байгаа аж. Өсвөрийн тамирчид бүгдээрээ шахуу байныхаа голд онож байгаа нь тэдний ур чадвар сайжирсныг харуулж байна. Өрсөлдөөнтэй болж буй тэмцээний аваргуудын дүн өнөөдөр гарах юм.

Түлхүүр үг:Буудлагын тамирчид
Хуваалцах