Өсвөрийн тамирчин дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
Беларус Улсын Орша хотноо өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн “Зуун буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д Монголоос 8-13 насны 10 хүүхэд амжилттай оролцоод ирлээ.
Мэдээллийн алба


Белорусь Улсын Орша хотноо өнгөрсөн 7 хоногт болсон “Зуун буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос 8-13 насны 10 хүүхэд амжилттай оролцоод ирлээ.
8-10 насны төрөлд Ганбатын Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртлээ. Түүний төрөлд алтан медалийг ОХУ-ын Ольга Балукова, хүрэл медалийг Казахстаны Алима Кассим хүртжээ.
Мөнгөн медаль хүртсэн Г.Дүүрэнбилэгийн ангилалд 11 орны 22 өсвөрийн тамирчин өрсөлдөж, тус бүр 9 тойрог тоглосон байна. Г.Дүүрэнбилэг нь Хэнтий аймгийн тамирчин агаад Г.Бүрэнболд багшийн шавь аж.
Тус тэмцээнийн дасгалжуулагчаар Н.Мөнхбаатар, Р.Нармандах ажиллажээ.


















