Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн УАШТ маргааш эхэлнэ

100 буудалт даамын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Улаанбаатар хотноо Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургууль дээр эхэлнэ. Энэ оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн таван өдрийн турш болж, ирэх долоо хоногийн лхагва гарагт өндөрлөнө.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн УАШТ маргааш эхэлнэ
Өсвөрийн УАШТ маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

100 буудалт даамын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Улаанбаатар хотноо Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургууль дээр эхэлнэ.
Энэ оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн таван өдрийн турш болж, ирэх долоо хоногийн лхагва гарагт өндөрлөнө.

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 5-7, 8-10, 11-13, 14-16 насны ангилалд швейцарь системээр 11 өрөг тоглож, аваргуудаа тодруулах юм.

Тэмцээний эхний зургаан байрт орсон тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд, медальт байрт шалгарсан тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна.

Тэмцээний техникийн зөвлөлийн хурал өнөөдөр 15:00 цагаас МУБИС-ийн Багшийн сургуулийн хурлын танхимд болно.

Хуваалцах