Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн волейболчдын УАШТ үргэлжилж байна

Монголын волейболын холбооны өсвөрийн УАШТ "Буянт-Ухаа" спортын ордонд өнгөрөгч бямба гарагт /IV.04/ эхэлсэн.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн волейболчдын УАШТ үргэлжилж байна
Өсвөрийн волейболчдын УАШТ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монголын волейболын холбооны өсвөрийн УАШТ "Буянт-Ухаа" спортын ордонд өнгөрөгч бямба гарагт /IV.04/ эхэлсэн. Энэ сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд хөвгүүд, охидын тус бүр 16, нийт 32 баг өрсөлдөж байна. Тэмцээний ангилал бүрийн эхний найман байр эзэлсэн багууд Монголын хүүхдийн спортын V их наадамд оролцох эрхийг авах юм.

Хөвгүүд:

“А” хэсэгт Булган, Дорнод, Дундговь аймаг, Баянгол дүүрэг.
“В” хэсэгт Өмнөговь, Говь-Алтай, Өвөрхангай аймаг, “Хасу мегастарс” клуб.
“С” хэсэгт Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар дүүрэг.
“D” хэсэгт Баянхонгор, Ховд, Сүхбаатар аймаг, Багануур дүүрэг.

Охид:

“А” хэсэгт Дундговь, Говьсүмбэр, Өвөрхангай аймаг, Чингэлтэй дүүрэг.
“В” хэсэгт Хэнтий, Хөвсгөл, Завхан аймаг, Багануур дүүрэг.
“С” хэсэгт Сэлэнгэ, Говь-Алтай, Булган аймаг, Баянзүрх дүүрэг.
“D” хэсэгт Төв, Баянхонгор, Дорнод аймаг, “Хилчин” спорт хорооны баг тус тус өрсөлдөж байна.

Өсвөрийн волейболчид дөрвөн хэсэгт өрсөлдөж байна. Тэмцээний аваргууд ирэх бямба гарагт буюу гуравдугаар сарын 11-ний өдөр тодорно.

Хуваалцах