Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Утгын чимэг” наадам бүтээлээ авч эхэллээ

МЗЭ-ээс “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг жил бүр зохион явуулдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Утгын чимэг” наадам бүтээлээ авч эхэллээ
“Утгын чимэг” наадам бүтээлээ авч эхэллээ. Зураг: МҮОНРТ

МЗЭ-ээс “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг жил бүр зохион явуулдаг.

Анх 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохиогдож байсан эл наадам 1993 онд “Утгын чимэг” нэртэй болж өнөөг хүртэл нийт 18 удаа амжилттай зохиогдсоор ирсэн билээ. Энэ жилийн наадмын бүтээлийг зургаадугаар сарын 20-ны өдөр хүртэл МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах юм байна. Наадамд оролцогч та бүхэн өөрсдийн бүтээлээ явуулахдаа А4 форматаар, Arial шрифтээр, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5-аар, 3 нүүрнээс хэтрэхгүй байхаар явуулаарай. Наадамд оролцогсод зөвхөн нэг л бүтээл явуулах ёстой юм.

Түлхүүр үг:“Утгын чимэг” наадам бүтээлээ авч эхэллээ
Хуваалцах