Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Утгын чимэг" наадмыг зохиолч Б.Золбаяр өнгөллөө

Монголын зохиолчдын эвлэлийн "Утгын чимэг" 18 дахь удаагийн наадам амжилттай болж өндөрлөлөө.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Утгын чимэг" наадмыг зохиолч Б.Золбаяр өнгөллөө
"Утгын чимэг" наадмыг зохиолч Б.Золбаяр өнгөллөө. Зураг: МҮОНРТ

Монголын зохиолчдын эвлэлийн "Утгын чимэг" 18 дахь удаагийн наадам амжилттай болж өндөрлөлөө. "Улсын Драмын Эрдмийн Театр"-т болсон наадамд, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Б.Золбаяр "Цоожны ганц шүдлэн" бүтээл тэргүүн байр эзэлсэн юм. Удаах байрт Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Түмэнбаярын "Нангиад хатан", Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Б. Пүрэвдашийн "Зээрээ, Зүрхээ хоёр", Төрийн шагналт зохиолч, "Утгын чимэг" наадмын хоёр удаагийн тэргүүн Ц.Доржготовын "Гичий чонын гиншээ", зохиолч М.Энхболдын "Хандгайн уруул" бүтээлүүд тус тус шалгарлаа. Уншигч та бүхэнд шилдэг өгүүллэг шалгаруулах тус наадмын фото сурвалжлагыг хүргэж байна.

Хуваалцах