Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Үтрээний хүүрнэл” жүжиг дахин тавигдана

"Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох дэлхий дахины “V өдөр” хөдөлгөөнд нэгддэг. Тэд “The vagina monologues” буюу “Үтрээний хүүрнэл” бүтээлийг Монголд дөрөв дэх жилдээ толилуулах гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Үтрээний хүүрнэл” жүжиг дахин тавигдана
"Үтрээний хүүрнэл” жүжиг дахин тавигдана. Зураг: МҮОНРТ

"Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох дэлхий дахины “V өдөр” хөдөлгөөнд нэгддэг. Тэд “The vagina monologues” буюу “Үтрээний хүүрнэл” бүтээлийг Монголд дөрөв дэх жилдээ толилуулах гэж байна.

Зохиолч Ийв Энслерийн “Үтрээний хүүрнэл” бүтээл эмэгтэйчүүдийн амсаж туулсан, учир битүүлэг, хөгжилтэй, шаналал зовиуртай, хүчтэй, ухаалаг, жигшиж зэвүүцмээр, сэтгэл догдлуулсан үйл явдлуудын гүнд үзэгчдийг аваачдаг.

Уг жүжгийг энэ сарын 7-нд Мэдээлэл, технологийн үндэсний паркийн үзвэрийн танхимд толилуулах бөгөөд 18-аас дээш насныханд зориулсан уг жүжгийн тасалбарын орлогыг эмэгтэйчүүдийн эрх, манлайлал, оролдооны талаарх хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлага зохион байгуулахад зарцуулах ажээ.

Хуваалцах