"Өөдөө урсах өнгө" уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
Зураач, уулчин уулын спортын мастер Ч.Ариунзул ууланд авирхын хажуугаар байгалийн сайхны фото авч мөн уран зураг зурдаг билээ. Тэрбээр ихэвчлэн уулыг доороос нь зурдаг бол оргилд нь өөрөө гарч дээрээс нь өндрөөс харснаа цаасан дээр буулгаж зурдаг байна. Үзэсгэлэнд 50 орчим уран бүтээл тавигджээ.
Мэдээллийн алба

"Өөдөө урсах өнгө" уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийжээ. Тус Үзэсгэлэнд 50 орчим уран бүтээл тавигджээ.

Мөн уулын авиралтын хувцас техник хэрэгслүүд үзэсгэлэнд тавигджээ. Түүний зурагаа зурдаг техник нь зураачдын их хэрэглэдэггүй нойтон техникээр зурдгаараа онцлогтой юм байна.
Ч.Ариунзул хамгийн сүүлд Албани улсад зохиогдсон уран зургийн уралдаанд байгалийн төрөлд 1-р байр эзэлжээ.
























