Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, дэд сайд Б.Уянга нар Канадын хөгжлийн сайд Ахмед Хусейнтай уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, дэд сайд Б.Уянга нар Канадын хөгжлийн сайд Ахмед Хусейнтай уулзлаа Уулзалтаар Канад улсаас хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөрүүд, бодлогын арга хэмжээний талаар талууд санал солилцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, дэд сайд Б.Уянга нар Канадын хөгжлийн сайд Ахмед Хусейнтай уулзлаа
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, дэд сайд Б.Уянга нар Канадын хөгжлийн сайд Ахмед Хусейнтай уулзлаа. Зураг: МҮОНРТ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, дэд сайд Б.Уянга нар Канадын хөгжлийн сайд Ахмед Хусейнтай уулзлаа. Уулзалтаар Канад улсаас хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөрүүд, бодлогын арга хэмжээний талаар талууд санал солилцлоо.

Тус улс АНУ болон бусад улстай хамтран Ази-Номхон далай, Энэтхэг-Номхон далайн бүсэд 100 тэрбум долларын санхүүжилт бүхий хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарласан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад тодорхой төслүүд хэрэгжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийллээ.

Сайд Ахмед Хусейн гүний ус, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, газар тариалан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллах саналтай байгаагаа уулзалтын үеэр мэдэгдэв.
Дээрх асуудлаар ноён Хусейн манай улсад удахгүй айлчлахаар боллоо.

Эх сурвалж: УУХҮЯ

Хуваалцах