“Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэр тоглогдоно
НИТХ-аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Үүний нэг болгож ирэх наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд
Мэдээллийн алба

НИТХ-аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Үүний нэг болгож ирэх наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын наадмыг зохион байгуулах бөгөөд энэ өдрүүдэд “Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг толилуулна. Энэхүү үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 350 уран нугараач, шилдэг багш нар оролцож Монголын уран нугралтыг Геннисийн номонд бүртгүүлэхээр зорьж байгаа юм байна.
Дэлхийд гайхагддаг монголын уран нугараачдын шилдэг үзүүлбэрийг наймдугаар сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.


















