Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уулан дундах оромжинд дөрвөн сар амьдарчээ

Чилигээс Андын нуруу руу авирч байсан Уругвай залуу өнгөрөгч тавдугаар сард ор сураггүй болсон билээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уулан дундах оромжинд дөрвөн сар амьдарчээ
Уулан дундах оромжинд дөрвөн сар амьдарчээ. Зураг: МҮОНРТ

Чилигээс Андын нуруу руу авирч байсан Уругвай залуу өнгөрөгч тавдугаар сард ор сураггүй болсон билээ. Тэгвэл дөрвөн сарын дараа амьд мэнд олдсон байна. Өдгөө 58 настай Раул Фернандо Гомез Андын нуруунд явж байхад цасан шуурга болж моторт дугуй нь эвдэрч улмаар уулан дундах оромжинд дөрвөн сар амьдарсан байна. Аргентины албаны мэдээлж буйгаар Гомез далайн төвшнөөс дээш 2800 орчим метрээс олджээ. Тэрбээр үлдэгдэл хүнснээсээ чимх чимхээр идэн голоо зогоож байсан аж.


Гомезыг олох үед сульдаж эцсэн байсан ч эмнэлэгт тэр дороо тэнхэрчээ. Ууланд амьдрахдаа тэрбээр 20 кг хассан байна. Түүнийг аврах багийнхан нисдэг тэрэгтэй эрчимтэй хайсны эцэст олсон байна.

Хуваалцах