Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уулчид “Асралт Хайрхан”-ы ноён оргилыг эзэлжээ

Өглөөний 06:00 цагт эхэлсэн дайралтын хөтөчөөр Монгол Улсын Гавьяат Тамирчин Г.Өсөхбаяр манлайлан ажилласан бөгөөд 11:10 цагт “Асралт Хайрхан”-ы ноён оргилыг эзэлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уулчид “Асралт Хайрхан”-ы ноён оргилыг эзэлжээ
Уулчид “Асралт Хайрхан”-ы ноён оргилыг эзэлжээ. Зураг: МҮОНРТ

Шинэ оны эхний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг явган аялагч сонирхогчдын “Оргил-Өөд” клубын гишүүд, дэмжигчдийн хамт “Цэцээ гүн”-ий оргилд гарч, улмаар тус клубын хүндэт гишүүн болох батламж, энгэрийн тэмдгийг гардан авсан.

Тэгвэл “Оргил Өөд” клубын тэргүүн Х.Алтанхуяг тэргүүтэй гишүүд, “Уулчдийн Хөтөчдийн Холбоо”, “Монголын Снөүбордийн Холбоо”, “Эрдэнэт Уулчин” клубынхэнтэй хамтран “Асралт Хайрхан” дээр гарчээ. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр далайн түвшнээс 2800 метрийн өндөрт байдаг Хэнтий уулсын ноён оргил болсон “Асралт Хайрхан”-ы оргилд гарсан юм.

Өглөөний 06:00 цагт эхэлсэн дайралтын хөтөчөөр Монгол Улсын Гавьяат Тамирчин Г.Өсөхбаяр манлайлан ажилласан бөгөөд 11:10 цагт “Асралт хайрхан”-ы ноён оргилыг эзэлсэн байна. Түүнчлэн Монголын уулын түүхэнд анх удаа “Асралт хайрхан”-ы ноён оргил дээрээс уулчид снөүбордоор амжилттай буулт хийжээ.

Түлхүүр үг:УулчидОргил Өөд клубГ.Өсөхбаяр
Хуваалцах