Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уулчин Б.Цэвээндаш: Эверест рүү Төвдийн талаас авирна

“Эрүүл Монгол" хайкинг клубын тэргүүн, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш ирэх дөрөвдүгээр сард Эверестийн оргилд авирахаар бэлдэж байгаа билээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уулчин Б.Цэвээндаш: Эверест рүү Төвдийн талаас авирна
Уулчин Б.Цэвээндаш: Эверест рүү Төвдийн талаас авирна. Зураг: МҮОНРТ

“Эрүүл Монгол" хайкинг клубын тэргүүн, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш ирэх дөрөвдүгээр сард Эверестийн оргилд авирахаар бэлдэж байгаа билээ. Тэрбээр энэ талаар өнөөдөр мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлажээ.

Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш өмнө нь 2012 оны тавдугаар сарын 19-нд далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт орших Эверестийн оргилд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулж байсан юм. Харин энэ удаад тэрбээр дөрөвдүгээр сарын тавнаас эхлэн хоёр сарын хугацаатайгаар хоёр дахь авиралтаа хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Өмнө нь Б.Цэвээндаш Эверестэд Непалын талаас буюу урд талаас нь авирсан бол одоо Төвдийн талаас буюу хойд талаас авирах аж. Түүнтэй хамт уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин, 73 настай Т.Гүррагчаа авирах юм байна. Түүнчлэн энэ удаагийн авиралт “Эрүүл Монголын төлөө” уриан дор болох ажээ.

Дашрамд өгүүлэхэд, уулчин Б.Цэвээндашийн Эверестэд хийх авиралтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амжилт хүсч, “Монгол түмнийхээ хийморийг бадраагаад ирээрэй” хэмээгээд гарын үсгээ зурсан төрийн далбаа дамжуулсныг өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар гардуулан өгсөн юм.

Хуваалцах