Уулын цанын слалом ангилал үргэлжилж байна
Өчигдөр эмэгтэйчүүдийн слалом ангиллын ээлжит гараа болж, ДАШТ-ий хошой аварга, 2014 оны Сочигийн өвлийн олимпийн алтан медальт, АНУ-ын тамирчин Микеала Шиффрин түрүүлэв.
Мэдээллийн алба

Уулын цанын спортын дэлхийн цомын цуврал тэмцээн өнгөрсөн оны аравдугаар сард Швейцарь улсад эхэлсэн билээ. Өчигдөр эмэгтэйчүүдийн слалом ангиллын ээлжит гараа болж, ДАШТ-ий хошой аварга, 2014 оны Сочигийн өвлийн олимпийн алтан медальт, АНУ-ын тамирчин Микеала Шиффрин түрүүлэв. Ингэснээр тэрбээр нийлбэр дүнгээр 300 оноотой болж, зургаадугаар байрт бичигдлээ. Түүний араас Францын тамирчин Настасиа Ноненс бариалсан юм. Тэрбээр 45 секунд хоцорч, өөрийн оноонд 80-г нэмж, нийлбэр дүнгээр 297 оноотойгоор долоодугаар байрт жагслаа. Гуравт Канадын тамирчин Ганнон Марие-Мичеле нэг минут 29,70 секундын амжилт үзүүллээ. Энэ ангилалд тодрох аварга гурван гарааны дараа нэрлэгдэх бөгөөд тэмцээн ирэх сарын 20-нд өндөрлөнө. Одоогоор зургаан төрөлд 44 гараа явагдаад байна.


















