Үүрийн жаварт жиндүүлээгүй аавдаа...
Уул шиг түшигтэй таныхаа хайранд зүүгдэж өсчихөөд Ухаарал уярал хоёрт нь өлгийдүүлж хүн болчихоод Насны намар ойртоход ачийг тань хариулж чадахгүй бол Нартын алганд үр тань болж төрсний хэрэг юу билээ
Мэдээллийн алба

Уул шиг түшигтэй таныхаа хайранд зүүгдэж өсчихөөд
Ухаарал уярал хоёрт нь өлгийдүүлж хүн болчихоод
Насны намар ойртоход ачийг тань хариулж чадахгүй бол
Нартын алганд үр тань болж төрсний хэрэг юу билээ
Хав хар байсан сахал тань хүртэл мөнгөн хяруутаж
Харсаар байтал духанд тань түмэн үрчлээ суухад
Үрсийнхээ төлөө санаагаа чилээсэн сайхан танийхаа өлмийд
Өчнөөн сөгдлөө гээд тусыг олохсон билүү
Санаа амар суугаарай миний сайхан бурхан минь
Саран, наран өртөөлсөн голомтынхоо хойморт тухлаарай
Арван сар тээгээгүй ч сэтгэл тань чилээтэй явсныг тань
Амьдралын жамаар ойлгосон ч жаргааж чадахгүй л явна даа.
Л.Уранчимэг. 2015.07.04




















