“Uvertura” хамтлаг тоглолтынхоо орлогыг малчдад зориулна
Зохион байгуулагчаар Монголын морин спорт залуу уяачдын холбоо зохион байгуулах бөгөөд тоглолтын орлогыг “Малчдыг дэмжих аян”-д хандивлах аж.
Мэдээллийн алба

Монгол поп, опера “Uvertura” хамтлаг бие даасан хоёр дахь “Монгол минь” цомгоо сонсогч түмэнд хүргэхэд бэлэн болжээ. Тодруулбал тэд энэ сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд “Монгол минь” тоглолтоо сонсогчиддоо өргөн барих гэж байна. Мөн ирэх сарын эхээр 21 аймагт аялан тоглох аж.
Зохион байгуулагчаар Монголын морин спорт залуу уяачдын холбоо зохион байгуулах бөгөөд тоглолтын орлогыг “Малчдыг дэмжих аян”-д хандивлах аж.


















