“Увертюра” 2016 оны тоглолтын салхийг хагална
Поп, опера чиглэлээр уран бүтээлээ тууривдаг “Увертюра” хамтлагийнхан ирэх нэгдүгээр сарын 15, 16, 17-нд УДЭТ-ын тайзнаа “Надад үлдсэн найз” нэртэй мюзиклээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна. 2016 оны ууган тоглолтын зохиолыг “Милл” кино компанийн найруулагч Б.Мөнхбаатар бичсэн бол найруулагчаар дээрх
Мэдээллийн алба

Поп, опера чиглэлээр уран бүтээлээ тууривдаг “Увертюра” хамтлагийнхан ирэх нэгдүгээр сарын 15, 16, 17-нд УДЭТ-ын тайзнаа “Надад үлдсэн найз” нэртэй мюзиклээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна. 2016 оны ууган тоглолтын зохиолыг “Милл” кино компанийн найруулагч Б.Мөнхбаатар бичсэн бол найруулагчаар дээрх кино компанийн найруулагч Л.Лхагважаргал ажиллаж байна. Хөгжмийн найруулагчаар “Анир” дуу бичлэгийн студийн захирал, хөгжмийн зохиолч, найруулагч, тус хамтлагийн продюссер Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр СУИС-ын бүжгийн багш, бүжиг дэглээч найруулагч С.Ганбаяр, хувцасны дизайнераар “REDA” салоны хамт олон, нүүр будаг, дизайнераар “Tseegii” салон, тайзны зураачаар УДЭТ-ын зураач Р.Түмэн-Өлзий нарын зэрэг мэргэжлийн гүйцэтгэгч томилогджээ.
Сонирхуулахад тус мюзиклд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах, Ц.Баясгалан нар тоглох юм байна. Дээрх хамтлаг өнөөдрийн байдлаар зохиолын задаргаа, уншлага, тайзны бэлтгэлдээ ороод байна.


















