Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“УВЕРТЮРА” хамтлаг аялан тоглоно

“...ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ...” тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк” ажиллаж байгаа бол Ерөнхий найруулагчаар Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарам, Ерөнхий продюсерээр МУСТА Б.Алтанхуяг нар ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“УВЕРТЮРА” хамтлаг аялан тоглоно
“УВЕРТЮРА” хамтлаг аялан тоглоно. Зураг: МҮОНРТ

Монгол поп опера “УВЕРТЮРА” хамтлаг таван жилийн ойдоо зориулж Монгол орон даяар аялан тоглолтоо хийхээр болжээ. Өнгөрсөн жил Улсын драмын эрдмийн театрын тайзнаа анхлан тоглож үзэгчдийн хүсэлтээр Улаанбаатар паласын их танхимд дахин тоглосон “...ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ...” нэртэй амьд тоглолтоо ийнхүү Монгол эх орныхоо өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүстээ толилуулах нь ээ.

Аялан тоглолт ирэх сарын 12-наас Зүүнхараа хотоос эхэлнэ.

Хуваалцах