Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Увертюра" хамтлаг мюзиклээ дахин тоглоно

Монгол поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон "Увертюра" хамтлаг "Надад үлдсэн найз" мюзиклээ энэ сарын 18-нд “Тусгаар тогтнолын ордон”-д үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Увертюра" хамтлаг мюзиклээ дахин тоглоно
"Увертюра" хамтлаг мюзиклээ дахин тоглоно. Зураг: МҮОНРТ

Монгол поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон "Увертюра" хамтлаг "Надад үлдсэн найз" мюзиклээ энэ сарын 18-нд “Тусгаар тогтнолын ордон”-д үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ.

Тэд энэхүү тоглолтоо өнгөрсөн нэгдүгээр сарын 21, 22, 23-нд УДЭТ-ын тайзнаа амилуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

Амьдралд хөлөө олох гэж тэмцэж яваа залуусын амьдралыг сайн хүний баг зүүсэн хорон санаатнууд яаж сүйтгэж байгааг харуулсан эл бүтээл нь хүн хүнээ хайрлах, өрөвдөх, хүндэтгэх, хүний мөс чанар гэж чухам ямархан дээсэн дөрөөн дээр тогтож байдгийг тод, томруунаар харуулж чадсан учраас үзэгчдийг ийн догдуулсан биз.

Мөн дээрээс нь хамтлагийн залуусын цангинасан хоолой, жүжиглэх ур чадвар гайхалтай байсныг дурдахгүй өнгөрөмгүй.

Хуваалцах