Өвлийн олимпийн бамбар өндөржүүлсэн хамгаалалтанд аялж байна
Сочи-2014 олимпийн бамбар ОХУ-ын өмнөд нутагт хатуу чанд хамгаалалтын дор хүрчээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард хоёр удаа амиа золиослогчдын халдлагад өртсөн Волгоград хотын иргэд олимпийн бамбарыг баяр хөөртэй угтан авав.
Мэдээллийн алба

.jpg)
Сочи-2014 олимпийн бамбар ОХУ-ын өмнөд нутагд хатуу чанд хамгаалалтын дор хүрчээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард хоёр удаа амиа золиослогчдын халдлагад өртсөн Волгоград хотын иргэд олимпийн бамбарыг баяр хөөртэй угтан авав. Бамбар цаашлан Дагестан, Умард Кавказын түгшүүртэй бүс нутгаар өртөөлөн Сочи хотноо хүрэх юм. Ийнхүү өвлийн олимпийн бамбар тусгай бэлтгэгдсэн цэрэгжүүлсэн өндөр хамгаалалтын доор 700 км замыг туулан ирэх сарын 2-нд нээлтийн ёслол болох мөчид Сочид очих ажээ.




















