Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Өвлийн тууж” өөр түүх өгүүлнэ

Нэгэн хэвийн, уйтгартай, давтагдмал амьдралын сэдвээс татгалзаж, цоо шинэ эрэл хайгуул хийсэн “Өвлийн тууж” киноны нээлт энэ сарын 15-нд болох нь ээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өвлийн тууж” өөр түүх өгүүлнэ
“Өвлийн тууж” өөр түүх өгүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нэгэн хэвийн, уйтгартай, давтагдмал амьдралын сэдвээс татгалзаж, цоо шинэ эрэл хайгуул хийсэн “Өвлийн тууж” киноны нээлт энэ сарын 15-нд болох нь ээ. Уг киноны зохиолыг нэрт зохиолч Ч.Лодойдамба агсны ач охин Б.Буяндэлгэр бичжээ. Кино сонирхогчид түүнийг “Өнөөдөр”, “Зургаа дахь хүсэл” зэрэг киногоор нь эчнээ таньдаг болсон биз ээ. “Өвлийн тууж”-ийн найруулагчаар түүний хань Б.Тулгаа ажилласан бөгөөд монголчуудын хувьд цоо шинэ сэдвийг сонгон авч, хэний ч төсөөлөөгүй өөр түүхийн талаар өгүүлж байгаа гэдгээ онцоллоо.Киноны гол дүрд Батмэнд, Э.Мөнхтөр, Б.Эрдэнэчимэг, Б.Хулан нар тоглосон бөгөөд тэд ч мөн өмнө нь бүтээж байснаасаа огт өөр дүрүүдийг бүтээжээ.


Хуваалцах