Увс аймаг “Монгол бөхийн баяр”-ыг тэмдэглэнэ
Увс аймгийн түүхт 90 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан “Монгол бөхийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Мэдээллийн алба

Увс аймгийн түүхт 90 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан “Монгол бөхийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх аймгийн ИТХ-аас шийдвэрийн дагуу ирэх долоодугаар сарын 22-25-ны өдрүүдэд тус аймгийн 90 жилийн ой болох юм. 90 жилийн ойн онцлог нь Баруун бүсийн “Их хурд-2015” болон “Монгол бөхийн баяр”-ыг зохион байгуулах болсонд оршиж байна гэж нутгийн зөвлөлийн гишүүд хэлж байна.
Энэ жилийн хувьд Увс аймгийн бөхчүүд хамгийн олон буюу 15 дахь түрүүгээ хүртсэн бөгөөд хамгийн олон түрүүтэй байсан Архангай аймгийн амжилтыг гүйцэж ирсэн ажээ.


















