Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Увс аймаг түрүү азаргаа пургон машинаар байлжээ

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Баруун бүсийн хурдан морины "Увс хурд-2015" баяр наадмын хурдан азарганы уралдаан өнөөдөр боллоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увс аймаг түрүү азаргаа пургон машинаар байлжээ
Увс аймаг түрүү азаргаа пургон машинаар байлжээ. Зураг: МҮОНРТ

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Баруун бүсийн хурдан морины "Увс хурд-2015" баяр наадмын хурдан азарганы уралдаан өнөөдөр боллоо. Гараанаас 174 азарга тоосоо өргөхөд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Д.Галбаатарын хар азарга түрүүлж, пургон машины түлхүүр гардаю.

Аман хүзүүнд Увс аймгийн Түргэн сумын харьяат н.Анхбаярын хүрэн азарга хурдалж 8 сая төгрөгөөр байлууллаа. Айргийн гуравт Төв аймгийн Жаргалант сумын харьяат Ганбаатарын хүрэн, дөрөвт Ховд аймгийн Дөргөн сумын харьяат харьяат Төртүвшиний зээрд, тавд Говь-Алтай аймгийн харьяат Анхбаярын буурал азарга хурдалж уясан эзэн, хурсан олноо баярлуулжээ.

Айргийн гуравт орсон азаргыг зургаан сая, айргийн дөрвийг таван сая, айргийн тавыг дөрвөн сая төгрөгөөр шагналаа. Мөн 6-10 дугаар байрт хурдалсан азарга бүрт нэг сая төгрөг, 11-20 дугаар байрт хурдалсан азарганд 400 мянган төгрөг, 21-30 дугаар байрт 300 мянган төгрөг, 31-50 дугаар байрт 200 мянган төгрөгөөр тус тус байлжээ.

Хуваалцах