Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Увс аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна

Увс аймгийн Цагаанхайрхан сумын ойн санд газрын техник ашиглан үүргийн шүршигч багажаар хөнөөлт шавж болох Эгэл бийрэн сүүлт эрвээхэйн (Orgyia antiqua L.) хүрэнцэртэй тэмцэх ажлыг гүйцэтгэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увс аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна
Увс аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Цагаанхайрхан сумын ойн санд газрын техник ашиглан үүргийн шүршигч багажаар хөнөөлт шавж болох Эгэл бийрэн сүүлт эрвээхэйн (Orgyia antiqua L.) хүрэнцэртэй тэмцэх ажлыг гүйцэтгэж байна.

Тус сумын хэмжээнд ойн хөнөөлт шавж голомтлон тархсан талбайн хэмжээг багасгах, ойг хамгаалах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр 2000 га талбайд тэмцлийн ажлыг “Сайхан ойн төлөө” ХХК гүйцэтгэж, БОАЖГ, Өндөрхангайн сум дахь сум дундын ойн анги, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хяналт тавин ажилласан гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах