Увс аймгийн хөгжлийн гарцыг тодорхойлно
Түүнчлэн “Увс аймаг юун дээр тулгуурлаж хөгжих вэ” гэсэн сэдвээр бүх салбарын төлөөллөөс бүрдсэн зургаан багийн хүрээнд ерөнхий хэлэлцүүлэг өрнүүлж эндээсээ ойрын жилүүдэд хэрэгжүүлэх ТОП-5 салбарыг сонгон хэрэгжүүлэх арга замаа нарийвчлан ярилцлаа.
Мэдээллийн алба

Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэл, Б.Ган-Очир нараар ахлуулсан тусгай баг Увс аймгийн хөгжлийн ерөнхий зураглал гаргахаар ажиллалаа. Монгол Улсын Засгийн газраас аймгуудын хөгжлийг хурдасгах судалгааны ажлаа төвөөс алслагдсан аймгуудын нэг болох Увс аймгаас эхлэж байгаа аж. Аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд болон зарим сумын иргэд, бизнес эрхлэгчид, үйлдвэр, аж ахуй нэгжүүдээр орж тэдний санал бодлыг сонслоо. Түүнчлэн “Увс аймаг юун дээр тулгуурлаж хөгжих вэ” гэсэн сэдвээр бүх салбарын төлөөллөөс бүрдсэн зургаан багийн хүрээнд ерөнхий хэлэлцүүлэг өрнүүлж эндээсээ ойрын жилүүдэд хэрэгжүүлэх ТОП-5 салбарыг сонгон хэрэгжүүлэх арга замаа нарийвчлан ярилцлаа. Уг баг аймгийн ЗДТГ-тай хамтран аймгийн хөгжлийн гарцыг тодорхойлох зураглалыг гарган хэрэгжүүлэхээр тохиролцов.


















