"Увс нуур" галын наадмын сорилго барилдаан болно
Увс аймгийн хүчит бөхчүүдийн Бөхийн "Увс нуур" галын наадмын сорилго барилдаан энэ сарын 4-нд Харзтайн амралтанд болно.
Мэдээллийн алба

Увс аймгийн хүчит бөхчүүдийн Бөхийн "Увс нуур" галын наадмын сорилго барилдаан энэ сарын 4-нд Харзтайн амралтанд болно. Энэхүү сорилго барилдаанд Монгол Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын арслан Б.Ганбат, Улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин С.Батсуурь нарын тэргүүтэй аймаг, цэргийн цолтой бөхчүүд наадмын бэлтгэлээ өндөрлүүлж сорилго барилдаанаа хийхээр болжээ.
Энэ үеэр бөхийн "Увс нуур" галын тэргүүлэгч гишүүдийн уулзалт зохион байгуулагдаж бөхийн галын үйл ажиллагаа болон баяр наадам, Увс аймгийн 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах, үйл ажиллагааны талаар хэлэлцэх ажээ.


















