Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өвөр Монгол дуучин залуугийн тарьсан хөмүүл БНХАУ-ын зах зээлд эрэлттэй байна

Тэрбээр энэхүү ургамалаа химийн бордоогоор борддоггүй, байгалийн цэвэр бүтээгдэхүүн учир БНХАУ-ын зах зээлд эрэлттэй болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөр Монгол дуучин залуугийн тарьсан хөмүүл БНХАУ-ын зах зээлд эрэлттэй байна
Өвөр Монгол дуучин залуугийн тарьсан хөмүүл БНХАУ-ын зах зээлд эрэлттэй байна. Зураг: МҮОНРТ

Өвөр Монголын залуу дуучин Бөхөө төрсөн нутаг болох Баяннуур аймгийн Урадын Дунд хошуунд 2017 оноос эхэлж хөмүүл тариалж эхэлсэн аж.

Тэрбээр энэхүү ургамалаа химийн бордоогоор борддоггүй, байгалийн цэвэр бүтээгдэхүүн учир БНХАУ-ын зах зээлд эрэлттэй болжээ.

Бороо хуртай жил хөлөөр нэг хөглөрч ургадаг хөмүүлийг тариалж брэнд болгож чадсан овсгоотой дуучин залуугийн дуулсан олон дуунууд нь Өвөр Монголд хит болсон юм билээ.

Бөхөөтэй хамтран дуулдаг Түмэнцэцэг гэж энэ үзэсгэлэнт Өвөр Монгол бүсгүй "Чонон сүлд" кинонд жүжигчин Р.Анхнямын тоглосон Галсмаагийн дүрийн Монгол дуу авиаг нь оруулсан гэдгийг уншигч та бүхэн мэдэх биз ээ.

Хуваалцах