Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өвөр Монголын “Top line” хамтлаг гурав дахь бүтээлээ цацлаа

“Хязгааргүй” дууны хөгжмийг Г.Цэрэн, шүлгийг П.Нарангэрэл нар бичжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөр Монголын “Top line” хамтлаг гурав дахь бүтээлээ цацлаа
Өвөр Монголын “Top line” хамтлаг гурав дахь бүтээлээ цацлаа. Зураг: МҮОНРТ

Өвөр Монголын “Top line” хөвгүүдийн хамтлаг гурав дахь уран бүтээлээ гаргажээ. Тэд анх Монголын “Freezone” хамтлагийн “Зүүдний дагина” дууг шинэ хөгжмийн найруулгаар дуулж, Өвөр Монголын төдийгүй Монгол сонсогчдоос сайшаал хүртсэн.

Түүнчлэн тэднийг анхны уран бүтээлээ цацсаны дараа Өвөр Монголын Шилийн гол аймгийн Монгол дунд сургуулийн дуу хөгжмийн хичээлийн хөтөлбөрт “Зүүдний дагина” дууг оруулжээ. “Top line” хамтлаг эхний уран бүтээлийнхээ клипийг Монголд хийсэн бол дараагийн “Тэр бүх мэдрэмж” дууныхаа зураг авалтыг Өвөр Монголд хийсэн юм. Тус хамтлагийн гурав дахь бүтээл “Хязгааргүй” дууны хөгжмийг Г.Цэрэн, шүлгийг П.Нарангэрэл нар бичжээ.

Сонирхуулахад, тус хамтлаг 2017 оны аравдугаар сарын 20-нд байгуулагдсан.

Хуваалцах