Өвөрмөгц төрхтэй модон сийлбэрүүд
Дани улсын Копенгаген хотод амьдардаг зураач, сийлбэрч Томас Дамбо нэгэн өвөрмөгц төрлөөр уран бүтээлээ туурвидаг. Тэрээр дахин ашиглагдахгүй болсон хаягдал мод ашиглан үзэмж сайтай,
Мэдээллийн алба

Дани улсын Копенгаген хотод амьдардаг зураач, сийлбэрч Томас Дамбо нэгэн өвөрмөгц төрлөөр уран бүтээлээ туурвидаг. Тэрээр дахин ашиглагдахгүй болсон хаягдал мод ашиглан үзэмж сайтай, бас ч хөгжилтэй дүр төрх бүхий модон сийлбэрүүдийг урлан бүтээдэг аж. Мөн төрөл бүрийн тавилга, интерьер дизайн бүхий хийцүүдийг урладаг байна.
Түүгээр ч зогсохгүй ах дүүс, найз нөхдөө ч энэхүү сонирхолтой ажилд оролцуулсан байна. Та бүхэнд түүний урласан бүтээлүүдээс танилцуулъя.


















