Уяачдын холбоо хуралдлаа
Одоогоор “Дүнжингарав-2016” уралдааныг хэзээ, хаана болохыг товлоогүй аж. Учир нь энэ жил ихэнх нутгаар цас ихтэй байгаа тул цаг агаар тогтворжсон үед зарлах гэнэ.
Мэдээллийн алба

Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурал боллоо. Тус хурлаар олон асуудал шийдвэрлэсний нэг нь уяачдад “Дүнжингарав-2016” хаврын бүсийн хурдан морины уралдаанаас өмнөх ямар ч наадамд хүлгээ сойхгүй байхыг хүслээ. Хэрвээ тэрхүү наадмуудад оролцвол гарсан хохирлыг тухайн наадмын зохион байгуулагчид хариуцах юм байна. Одоогоор “Дүнжингарав-2016” уралдааныг хэзээ, хаана болохыг товлоогүй аж. Учир нь энэ жил ихэнх нутгаар цас ихтэй байгаа тул цаг агаар тогтворжсон үед зарлах гэнэ.


















