Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уяачдын наадмын хөтөлбөр /2019.07.13/

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр уяачдын наадмын хөтөлбөрийг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уяачдын наадмын хөтөлбөр /2019.07.13/
Уяачдын наадмын хөтөлбөр /2019.07.13/. Зураг: МҮОНРТ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр уяачдын наадмын хөтөлбөрийг хүргэж байна.

07.00-09.30 цагт: Эрлийз дээд насны морьдын уралдаан - Хүй долоон худагт

09.00-14.00 цагт: Жороо морины тойргийн уралдаан

10.30-12.30 цагт: Эрлийз дунд насны морьдын уралдаан

13.00-13.10 цагт: Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.

13.10-13.30 цагт: Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13.30-14.20 цагт: Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.30-15.30 цагт: Эрлийз бага насны морьдын уралдаан

14.20-14.30 цагт: Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.30-15.20 цагт: Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 цагт: Урлагийн тоглолт

15.30-16.30 цагт: Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 цагт: Урлагийн тоглолт

16.40-17.00 цагт: Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 цагт: Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна.

17.30-18.00 цагт: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

18.00-18.30 цагт: Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18.30-.18.50 цагт: Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.50-19.00 цагт: Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг Уяачдын наадмыг хаана.

Хуваалцах