Узбекстаны боксчид хүчтэй байна
Риогийн олимпийн эрэгтэйчүүдийн боксын 64кг-ын жинд Узбекстаны боксчин Фазлиддин Гайбназаров алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шигшээд шалгаран үлдлээ.
Мэдээллийн алба

Риогийн олимпийн эрэгтэйчүүдийн боксын 64кг-ын жинд Узбекстаны боксчин Фазлиддин Гайбназаров алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шигшээд шалгаран үлдлээ. Тэрээр Азербайджаны тамирчин Лорензо Сотомаёор Коллазотой аварын төлөө ирэх ням гарагийн шөнө тулалдана.
Энэ жинд ОХУ-ын тамирчин Виталий Дунаяцев, Германы тамирчин Артем Харутиняан нар хүрэл медаль хүртэхээр боллоо. Энэ удаагийн олимпийн боксын төрөлд Узбекстаны 2 тамирчин ийнхүү олимпийн хаалтын өдөр аваргын төлөө тоглохоор болж байна.
Фазлиддин Гайбназаров 2015 оны дэлхийн аваргын мөнгө, Ази тивийн аваргын мөнгөн медальтай тамирчин юм.


















