Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа “Үндэсний баялаг” кино нээлтээ хийнэ

Сүүлийн үед цөөнгүй уран сайхны кино олны хүртээл болж, үзэгч олон ч өөр өөрсдийнхээрээ үнэлж дүнгээ тавьсаар байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа “Үндэсний баялаг” кино нээлтээ хийнэ
Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа “Үндэсний баялаг” кино нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед цөөнгүй уран сайхны кино олны хүртээл болж, үзэгч олон ч өөр өөрсдийнхээрээ үнэлж дүнгээ тавьсаар байгаа билээ. Харин сүүлийн үед үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй нэгэн цоо шинэхэн бүтээл мэндэлж байгаа нь ”Үндэсний баялаг” уран сайхны кино юм.

Тус бүтээлийг МҮОНТ-ийн цуврал “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг бүтээж байгаа юм. Киноны ерөнхий найруулагчаар Б.Бодьбаатар, зохиолч, найруулагчаар А.Алтанхуяг, продюсераар Д.Үүрдмандах нар ажиллажээ.

Тус кинонд тоглосон Ц.Төмөрбаатар гавъяат, "“Үндэсний баялаг” кино бусдаас арай содон учраас би тоглосон" хэмээсэн нь эрхгүй нэгийг өгүүлж байна. Залуу уран бүтээлчийн ур авъяас, хөдөлмөр шингэсэн “Үндэсний баялаг” уран сайхны кино 2015 оны дөрөвдүгээр 10-ны 13:00 цагаас “Өргөө” Кино театрт, 17:00 цагаас “Тэнгис” кино театруудад нээлтээ хийх ажээ.

undesnii-bayalag-339x480

Motive хамтлагийн дуулсан”Үндэсний баялаг” киноны “Хэлж амжаагүй үг” дууг уншигчиддаа хүргэе...

Хуваалцах