Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үзэгчдийн таашаалд нийцсэн бөхийн санал асуулгыг Кисэносато тэргүүлжээ

Японы "Nikkan Sports"-оос явуулсан “Хамгийн алдартай сумоч”-ийг тодруулах санал асуулга уламжлал ёсоор дөрөв дэх жилдээ явагдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үзэгчдийн таашаалд нийцсэн бөхийн санал асуулгыг Кисэносато тэргүүлжээ
Үзэгчдийн таашаалд нийцсэн бөхийн санал асуулгыг Кисэносато тэргүүлжээ. Зураг: МҮОНРТ

Японы "Nikkan Sports"-оос явуулсан “Хамгийн алдартай сумоч”-ийг тодруулах санал асуулга уламжлал ёсоор дөрөв дэх жилдээ явагдсан байна. Тус санал асуулга одоо ид барилдаж буй сүмочдоос дэмждэг бөхөө нэрлэж, түүний төлөө санал өгөхийг уриалдаг юм. Ингээд санал асуулгад нийтдээ 41764 санал өгснөөс 4140 нь озэки Кисэносатог дэмжсэнээр япон озэки түрүүлжээ. Түүний дараагаар олон жилийн турш барилдсаар буй цагтаа сэкиваке цол хүртэж явсан Ваканосато орсон байна. Гуравдугаарт, сэкиваке Мёгирюү жагссан байна. Харин дөрөв, тавдугаар байрт ёкозүна Карурюү, Хакүхо нар оржээ.

Эхний 10 байр эзэлсэн сүмочдын нэрсийг жагсаавал:

-Озэки Кисэносато
-Ваканосато
-Сэкиваке Мёгирюү
-Ёкозүна Какурюү
-Ёкозүна Хакухо
-Аминишики
-Ёкозүна Харумафүжи
-Масунояма
-Икои
-Окиноуми



Хуваалцах